Сан-Флейр нь бичгийн орчуулгын компани бөгөөд олон жилийн туршлага дээрээ үндэслэн, ямагт харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн оюунлаг хамтрагч нь байхыг зорин ажиллаж байна.
Мөн салбар бүрийн харилцагч нарынхаа баримт бичиг бүрдүүлэлтэд бүх талаас нь дэмжин ажилладаг.
Үйлчлүүлэгчид тулгарч буй баримт бичиг бүрдүүлэлтийн аливаа асуудлыг түргэн шуурхай бөгөөд зөв тайлж, оновчтой шийдлийг санал болгоно.

Компанийн ерөнхий танилцуулга

Байгууллагын нэр Сан-Флейр Хувьцаат Компани
Үүсгэн байгуулагдсан 1971 он 8 сарын 1 өдөр
Байршил Токио дахь төв компани
160-0004 Токио-то, Шинжюкү-кү,
Ёцүяа 4-7 Шинжюкү Хиросэ барилга
Төлөөлөгч Сасаи Хироюүки
Үйл ажиллагааны агуулга

Бичгийн орчуулга, баримт бичиг бүрдүүлэлт

  • Бичгийн орчуулга
  • Локалчлал
  • Бичилт хийх (техникийн, эрүүл мэндийн)
  • Бүтээлч үйл ажиллагаа (загвар, DTP, WEB, дүрс бичлэг)

Константин үйлчилгээ

  • Баримт бичгийн зөвлөгөө
  • Судалгаа хийх (хууль эрхзүй, стандарт, тусгай зөвшөөрөл)
  • Зөвшөөрөл мэдүүлэхэд дэмжлэг үзүүлэх (тусгай зөвшөөрөл мэдүүлэх,эмийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, эрүүл мэндийн тоног төхөөрөмж)

Сургалт, дадлага хийх үйл ажиллагаа

  • Сан-Флейр Академи
  • Бичгийн орчуулгын төвшин тогтоох TQE зохион байгуулах
  • Албан байгууллагын гадаад хэлний дадлага хийлгэх
  • Семинар зохион байгуулах (тусгай зөвшөөрөл, эрүүл мэндийн тоног төхөөрөмж)
Батламж ISO27001, ISO9001, ISO17100, хувийн тэмдэгт (JIPDEC)
Эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн II төрлийн Маркетингийн зөвшөөрөл

ISO27001/9001 итгэмжлэгдсэн байгууллага

Үйлчлүүлэгчдийн хувьд төрөл бүрийн баримт бичиг бүрдүүлэх хэрэгцээ байнга гарч байдаг. Бид үйлчлүүлэгчдийн чухал бичиг баримтыг хүлээн авч, цаг хугацаанд нь аюулгүй байдалд чанарын өндөр төвшинд олон улсын менежментийн системийг мөрдөн ажиллаж байна.

Төрөл бүрийн ажил мэргэжил, салбарт хамтран ажиллана.

Үйлчлүүлэгчтэй адил салбар, мэргэжлийн туршлагатай шинжээчтэй бөгөөд салбар бүрээр мэргэшсэн баг хамт олон таны хамгийн итгэмжит хамтрагч болж хамтдаа таны асуудлыг шийдвэрлэх болно.

Дэлхийн 70 гаруй орны хэлээр үйлчилнэ.

Дэлхий дахинаа бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэхэд тухайн орны хэл яриа, бүс нутгийн онцлог бүхий соёлын тухай үндсэн мэдлэгтэй байх нь чухал байдаг. Бид үйлчлүүлэгчээ дэлхийн аливаа салбарт бизнесийн амжилт олоход нь түргэн шуурхай дэмжлэг үзүүлэхийн тулд бүс нутгийн мэдлэг арвин, дэлхийн 70 гаруй орны хэлтэй ажилчдаар багаа бүрдүүлсэн. Хууль эрхзүйн баримт бичиг, эрдэм шинжилгээний бичиг баримт, тусгай зөвшөөрөл болон эмийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн бичиг баримт зэрэг мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан албан бичгийг ч мэргэжлийн өргөн мэдлэг боловсролтой, хэлний ур чадвартай шинжээчид өндөр төвшинд түргэн шуурхай үйлдэн үйлчлэх болно.